АНУ дахь Монгол Телевиз өнөөдрийнхөө нэвтрүүлгийг сүсэгтэн олонд зориулж байна.Билгийн тооллын 17-р жарны цагаагчин туулай жилийн шинийн 10 буюу 2 сарын 12 нд Charlottesville дахь Таши Чойлин Буддын Төвийн Хамба лам Агваандорж монгол шавь нартайгаа Америкт амьдарч байгаа сүсэгтэн олонд зориулан Баян Намсрайн авшиг ван хүртээн ном хурсан юм.Баян Намсрайн авшиг ванг хүртсэнээр зон олон өлсөх ундаасах,үгүйрэл ядуурлын зовлонгоос ангижирч,буян заяа тэгширч,элдвийн саад тэтгэргүй,сэтгэлийн амар амгаланг эдлэх ёстой юм байна. АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" холбоо,Гоо Ертөнц нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан энэхүү ном хурах ажиллагаанд очиж амжаагүй хүмүүс манай бичлэгийг үзэж,даган баясаарай.
Монгол Телевиз