Энэ бол хэрхэн ганц зүйл манай гаригийг өөрчилсөн тухай түүх юм.

Энэ түүхийн сүүлчийн бүлэг Англид хоёр зуун тавин жилийн өмнө эхэлдэг.

Нүүрс, газрын тосоор улбаалаад, хэд хэдэн гайхамшигт нээлтүүд хийгдэв.

Эдгээр нээлтүүд Аж Үйлдвэрийн хувьсгалыг дүрэлзүүлж, энэ нь европи, хойд америк, япоn, дараа нь газар сайгүй түймэр лугаа тархлаа.

Их галт тэрэг , машин, хурдны замууд манай гаригийн хүмүүсийг холбов.

Анагаах ухааны нээлт сая сая хүмүүсийн амийг аврав.

Шинэ хиймэл бордоо илүү олон хүнийг өлсгөлөнгөөс аврах бололцоог олгов.

Хүн ам ч хурдан өслөө.

Гэвч энэ бүхэн шинээр ирэх гэж буй зүйлийн хажууд юу ч биш байсан юм. 1950-иад оноос “агуу их хурдатгалын” эрин үе эхэлсэн.

Даяаршил, зах зээл, аялал жуулчлал болон их хөрөнгө оруулалт агуу их өсөлтийг дагуулав.

Хүмүүс хотод бөөгнөрснөөр оюуны дундрашгүй гайхамшигт уурхайг бий болгов.

Хүний амьдралын нэгэн жаранд сая сая хүмүүсийн аж амьдрал хэмжээлшгүй сайжирлаа.

Эрүүл мэнд, чинээлэг байдал, аюулгүй байдал, урт наслалт. Хэзээ ч ийм олон хүн ийм их баялагтай байсангүй. Гэвч нэг тэрбум хүн хагас өлсгөлөн байдалд байсаар байна.

Нэгэн жарнын дотор л хүн төрөлхтөн дэлхийн хэмжээний хөдөлгөгч хүч болтлоо өслөө.

Бид нэг жилийн хугацаанд элэгдэл болон гол мөрний урсац зэрэг байгалийн бүх үйл явцаас илүүтэйгээр эрдэс, чулууг хөдөлгөдөг.

Мөсөн бүрхүүлт гадаргаас бусад бүх газар нутгийн дөрөвний гурвыг бид ашигладаг.

Хүлэмжийн хийн түвшин ийм өндөрт байхыг нэг сая жилийн туршид харсангүй.

Дэлхий дулаарсаар байна.

Бид озоны давхаргаа цооллоо.

Бид биологийн олон хэлбэршилээ алдсаар.

Далан, уул уурхай болон бусад шалтгааны улмаас дэлхийн олон сав газар нутаг нурсаар.

Тэнгис далайн түвшин нэмэгдсээр байна. Далай хүчиллэгжиж буй нь бодитой аюул болов.

Бид Дэлхийн байгалийн жам ёсны эргэлтийг өөрчлөх боллоо.

Бид Антропоцен буюу хүн төрөлхтөн давамгайлсан геологийн шинэ эрин зуунд шилжин орлоо.

Манай гаригт үзүүлж буй энэхүү өсөн нэмэгдэж буй дарамт нь урьд хожид тохиолдож байгаагүй тогтворгүй байдал руу хөтлөх аюулын харанга дэлдэж байна.

Гэвч бидэнд бүтээлч сэтгэхүй, эрчим хүч болон аж үйлдвэрийн хөгжил найдлага төрүүлж байна. Бид өнгөрсөн үеэ бүтээлээ. Бид орчин үеэ ч бүтээсээр байна. Бид ирээдүйгээ ч бүтээж чадна.

Та бид нар энэ түүхийн хэсэг нь билээ.

Бид бол энэ шинэ хариуцлагыг ухаарч буй анхдагч үеийнхэн юм.

Хүн ам есөн тэрбумд хүрэхэд, аюулгүй оршин тогтнох орон зайг бид ирээдүй хойч үеийнхэндээ заавал олгох ёстой.

Антропоценд тавтай морилно уу.

Loading more stuff…

Hmm…it looks like things are taking a while to load. Try again?

Loading videos…