luvsandorj

Joined
Ulaanbaatar, Mongolia

User Stats

Profile Images

User Bio

Хар үхэрт Жамсранжавын ЛУВСАНДОРЖ
УРАН БҮТЭЭЛЧ

Хувь хүний хөгжил, маркетингийн салбарт туршлага хуримтлуулсан. Монгол хүний авъяас чадварыг нээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр төвлөрч, байгууллагуудад “Ажилтны бүтээмж, баг хөгжүүлэлт”, хувь хүмүүсд “Өөрийгөө хөгжүүлэх аргачлал, бүтээлч амьдралын хэв маяг” сэдэвт зөвлөгөө сургалтыг өгдөг.
Монголын авъяаслаг бүтээлч хүмүүс болон хүний хөгжлийн чиглэлийн байгууллагуудыг нэгтгэж дэмжихийн зэрэгцээ тэдгээрийн зорилго үйл ажиллагааг уялдуулан үндэсний үйл хэрэг болгоход чиглэн ажилладаг "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нэгдлийг үүсгэн байгуулагч. Нью Медиа групп, ОDEL, ТАСО компанийн зөвлөх. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэгч жижиг дунд компаниудад тогтмол зөвлөгөө, сургалт өгч дэмжиж ажилладаг.
Юнител групп, ТЭСО групп, Мастер групп, Багануур ХК, Багануурын цахилгаан механикийн үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Дельта констракшн, ҮСАХ зэрэг байгууллагуудад 100 гаруй удаагийн лекц, сургалт зохион байгуулсан. Зорилго нэгт нөхөдтэйгээ хамтран монгол хүний хөгжилд зориулан 30 орчим уран бүтээлч төслийг хамтран хэрэгжүүлээд байна.

АЖЛЫН ТУРШЛАГА
2014 оноос ТАСО компанийн зөвлөх
2014 оноос ODEL төслийн зөвлөх
2013 оноос Нью Медиа Группын Сургалт хөгжлийн дэд ерөнхийлөгч, зөвлөх
2013 оноос “Яруу сэтгэлгээний эрин” нийгэмлэгийн тэргүүн
2010- 2013 он Нью Медиа Маркетинг ХХК-ийн гүйцэтгэх захирал
2006 оноос “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн нэгдлийг үүсгэн байгуулагч
2006- 2010 он “Яруу сэтгэгч” сонины эрхлэгч

УРАН БҮТЭЭЛ
2014 он “Алтай ятга” өв соёлын төслийн зөвлөх
2014 он “Сайн мууг ялгая” номын зөвлөх
2014 он “Тэнгэрийн сүм эх орон” хүмүүнлэгийн тоглолтын зохион байгуулагч
2013 он “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэнгийн зохион байгуулагч
2012 он “Яруу эгшиглэн” язгуур урлагийн хүүхдийн хамтлагийн зөвлөх
2011 он “Интернэт маркетинг” нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч, редактор
2011 он "Дээд эрүүл мэнд" номын ариутган шүүгч, зөвлөх
2010 он “Сэрж буй Монгол” сэдэлжүүлэгч цомгийн зохиогч
2010 он "Эх орны залуус хаана явна вэ" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор
2010 он О.Булганхангай, Б.Баттулга “Хүн чанарын эрэлд” номын редактор
2009 он “Мөнхийн тэмүүлэл” сонсдог номын зохиогч
2009 он “Ээждээ бичсэн 1000 захидал” номын редактор
2008 он Ц.Эрдэнэбат “Миний жижигхэн эх орон” номын редактор

БҮТЭЭЛЧ ТӨСЛҮҮД
2014 он “Багийн тоглолт” баг хөгжүүлэх хөтөлбөрийг санаачлагч, сургагч багш
2014 он “Өнөөдрийн тэмүүлэл” хүний хөгжлийн хөтөлбөрийн санаачлагч
2014 он “Сайн хүүхэд” шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх хөтөлбөрийн зөвлөх
2013 он “Шинээр маркетингжуулна” үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяны санаачлагч, сургагч багш
2012 он “Монгол бэлэг” үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяны санаачлагч
2011 он “Монголд үйлдвэрлэв” аялалын санаачлагч, зохион байгуулагч
2011 он “Монгол блогчид” наадмын зохицуулагч
2010 он "Мандухай хатан ээжүүд" гэр бүлийн боловсролын аяны санаачлагч, зохицуулагч
2010 он “Мандухай хатны үрс” боловсролын аяны санаачлагч, лектор
2010 он “Боловсролын шинэ хандлага” хөтөлбөрийн лектор, БГД, “Болор толь” төв
2010 он “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөрийн зохицуулагч
2009 он “Хөгжил” хүний хөгжлийн клубын санаачлагч, сургагч багш
2009 он “Оюуны хоол” залуусын хөгжлийн хөтөлбөрийн санаачлагч, сургагч багш
2007 он “Хүүхэд насанд хүргэнэ” оюунлаг тоглоомын аяны санаачлагч, сургагч багш

ҮЗЭЛ БОДОЛ
Миний СЭТГЭЛ: "Амьддаа бие биеэ хайрла" тарнийг шившиж хүн бүрийн зүрх сэтгэлийн гүн дэх гэгээн сайхныг мэдрэх.
Миний БОДОЛ: Болж бүтэхгүй байгаа бүхнээ хэн нэгэн дарга, түшмэл, муу хүнээс боллоо гэж шалтаглахаасаа өмнө өөрөөсөө алдаагаа хайх нь зөв.
Миний ЗАРЧИМ: Чин сэтгэлээсээ хий, үгүй бол юу ч битгий хий.
Миний АФОРИЗМ: Нүдээ нээ, гадна чинь бүх боломж байгаа. Өөрийгөө нээ, дотор чинь бүх авъяас байгаа.

ХОЛБОО БАРИХ
info@yaruusetgegch.com
luvsandorj.com
twitter.com/luvsandorj
facebook.com/luvsandorjj
youtube.com/luvsandorj1
mixcloud.com/luvsandorj
scribd.com/luvsandorjj

External Links